Цагаан хирсний хууль бус наймаа Өмнөд Африкт газар авчээ. Хирснүүдийг ганц сумаар буудаж унагасныхаа дараа нисдэг тэргээр зөөвөрлөн авч явдаг гэж нутгийн малын эмч Петер Бусс ярьж байна. Энэ онд гэхэд Африкийн 1020 хирс хууль бус наймааны золиос болж, Азид зарагджээ. Хирсний эвэр хүний хумсанд байдаг кератин хэмээх уургаас бүтдэг бөгөөд хар зах дээр нэг ширхэг нь 5550 доллар буюу алтнаас ч үнэтэй байгаа юм. Мозамбекийн хилээс 350 км-ийн зайтай орших Кружер үндэсний паркад 10 мянган орчим хирс бий. Дэлхийн хирсний дөрөвний нэгийг хамгаалж буй энэ газар хулгайн анчдын бай болох нь ихэсчээ.
Зэрлэг байгалийг хамгаалах багийн ажилтнууд хирсний хамрын нүх рүү хүчилтөрөгчийн гуурс оруулж, цус, үс, арьснаас нь ДНК-ийн дээж авч, шалгасан байна. Ингэхэд хирсэнд тайвшруулах эм өгч, хөл, гарыг нь тушдаг байсан нь илэрсэн ажээ.
























































Сэтгэгдэл (2)