
АНУ тэргүүтэй эвслийн цэргүүд Сирийн зүүн хойд хэсэг дэх “Исламын улс” бүлэглэлийн байршил руу байлдааны онгоцоор 30 удаа агаараар довтолжээ. Энэ удаагийн довтолгоогоор 2014 оны эхээр хэт даврагчдын хяналтанд орсон Сирийн Ракка хотын 17-р хэлтсийн цэргийн баазыг буцаан авч чадсан байна. Мөн Сири-Туркийн хилийн орчимд байрлах Курд үндэстний Кобане сууринд эвслийн цэргүүд ялалт байгуулж байгаа ажээ. Энэ тулаанд Сирийн Курд үндэстнүүд, Ирак ахан дүүсийн хамт оролцож байгаа юм.





















































