Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд өнгөрсөн долоо хоногоос эхлэн эбола дэгдсэн орнуудад ажлын айлчлал хийж байгаа юм. Түүнийг айлчлалаа эхлүүлэхээс өмнө Либерийн эболатай тэмцэх албаны төлөөлөгчид шинжилгээ авч, гар ариутгах бодис өгчээ. Шинжилгээгээр ерөнхийлөгч “халдваргүй” гэж гарсан байна. Тэрбээр “Би Гвиней
дэхь айлчлалаа өндөрлүүлсний дараа бага зэрэг айж байсан. Айдас минь
одоо алга боллоо” гэж хэлжээ. Олланд Гвинейн Донка эмнэлгийн ажилтнуудтай уулзаж, Сенегалд долоон цаг саатсан байна. Гвиней улс нь өмнө нь Францын колони байсан учир ийнхүү онцгой анхаарч байгаа гэнэ. Франц улс Эболатай тэмцэхэд зориулж Баруун Африкт 100 сая евро өгөхөө амлажээ. Энэ мөнгө 200 ортой эмнэлэг байгуулж, эмч нарын цалин хөлсийг олгоход зориулагдах юм. Франсуа Олланд нь Эболагийн голомтод ажилласан Барууны анхны төрийн тэргүүн болж байна.






















































