Өчигдөр Бразилийн Рио Де Жанеро хотын түүхэнд байгаагүй нүсэр хурим болж өнгөрчээ. Хотын спорт цэнгэлдэхэд 2000 хос нэгэн зэрэг хуримласан байна. Рио хотын захиргаа хуримын үйлчилгээнд мөнгө төлөх боломжгүй, орлого багатай хосуудад туслах зорилгоор жил бүр ийм сайн дурын үйлчилгээг зохион байгуулдаг. Энэ жилийн хуримын ёслол урьд урьдныхаас илүү өргөн хүрээнд болж, зохион байгуулалтын ажилд гэхэд 12 мянган хүн оролцсон байна.
Бөөнөөрөө хуримлах ёслолд сарын 1000 доллараас бага орлоготой хүмүүс оролцох эрхтэй бөгөөд хосуудыг адислах хамба нь сайн дурынхан ажээ.



Бөөнөөрөө хуримлах ёслолд сарын 1000 доллараас бага орлоготой хүмүүс оролцох эрхтэй бөгөөд хосуудыг адислах хамба нь сайн дурынхан ажээ.
























































