Оросын Армийн цэргийн хэлтсүүд шинэ цэргүүдэд Apple ухаалаг гар утсаа гэртээ үлдээхийг санал болгоод байна.Ийм хязгаарлалт хийсэн тухай Москвагийн цэргийн хорооны төлөөлөгч уламжилсныг “Известия” сонин өнөөдрийн дугаартаа өгүүлжээ.
“Apple”-ийн утсыг хугацаат цэргийн алба хаагчдад ашиглахыг далдуур хориглох болсон нь цэргийн үйл ажиллагааг тагнаж байж болзошгүй хэмээн сэжиглэж буйтай холбоотой ажээ. Сонирхуулахад, өмнө нь Оросын Армид хугацаат цэргийн алба хаагчдад гар утас барихыг тэр бүр зөвшөөрдөггүй байжээ. Гар утас хэрэглэх боломжтой тухай шийдвэрийг тухайн ангийн захирагч гаргаж байсан юм.






















































Сэтгэгдэл (2)