
Бургер Кинг сүлжээний туслах менежер үүргэвчинд хийсэн 100 мянган долларыг санаандгүй олжээ. Калифорнийн Сан Хосе дахь сүлжээний менежер Сахиста Бакавла үүргэвчтэй зүйлийг мөнгө гэдгийг мэдсэн ч хэдэн цагийн дараа рестораны эзэн Алтаф Чаусыг дуудаж, мэдэгдсэн гэнэ. Ингээд эзэн бичиг баримттайгаа хамт мөнгөө орхисон болохыг гэнэт санажээ. Мөнгийг олсон менежер эзэнд нь буцааж өгөөд “Өнөөдөр миний төрсөн. Энэ мөнгө төрсөн өдрийн минь онцгой бэлэг болог. 15 жил хичээнгүйлэн ажиллахдаа мөнгө бодож байсангүй” гэж ярьсан байна. Харин мөнгөө буцааж авсан захирал үнэнч ажилтандаа талархаж буйгаа илэрхийлжээ.

Менежер Сахиста Бакавла мөнгийг энэ буйдан дээрээс олжээ

Менежер Сахиста Бакавла мөнгийг энэ буйдан дээрээс олжээ






















































Сэтгэгдэл (1)