
АНУ-ын Пенсильвани мужийн иргэн Жаклин Блэйк найз залуугаа цээжин тус газар нь хутгалсан хэргээр шалгагдаж байна. Азаар нь найз залуугийнх нь шарх хүнд биш учир эмнэлгээс гарчээ. Жаклин цагдаа нарт өгсөн мэдүүлэгтээ хэрэг үйлдсэн Талархлын баярын өдөр согтуу байсан гэдгээ нуугаагүй гэнэ. Тэрбээр өөрийг нь унтаж байх хооронд баярын хоолоо эрт идсэн гэж уурласандаа хутгалсан ажээ. Энэ жигшүүрт хэргийг үйлдсэн Жаклины мөрдөн байцаалт үргэлжилж байна.





















































