
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама цагдаа нарт итгэх олон нийтийн хандлагыг сайжруулахын тулд биед нь камер суурилуулах санаачлага гаргажээ. Энэ санаачлагыг хэрэгжүүлэхэд шаардлагатай 260 сая ам.долларын санхүүжилтыг гаргахаар Конгрессын хуралдаанд хэлэлцүүлэхээр болсон байна. Миссури мужийн Фергюсон хотод хар арьст хүүгийн амийг цагдаа буудаж хороосноос үүдэлтэй эсэргүүцэл тэмцэл газар авч байгаа тул ийм алхам хийхэд хүрчээ. Дээрх санаачлагыг хэрэгжүүлсэнээр гурван жилийн дотор 50000 цагдаа камертай болж, хууль сахиулах байгууллагын бүтэц шинэчлэгдэх эхлэл тавигдана. Камер суурилуулвал Фергюсонд гарсан хэрэг шиг маргаантай асуудлыг шийдэх хангалттай нотолгоо болно гэж үзэж байна.





















































