Хонконгийн гүйцэтгэх засаглалын тэргүүн Люн Чун Ин ардчиллын төлөө тэмцэгчдийг эсэргүүцлийн талбайд дахин ирэх шаардлагагүй гэдгийг сануулав. Хоёр сарын турш үргэлжилсэн оюутнуудын жагсаал улам хүчээ авч, цагдаа нартай мөргөлдсөний дараа Люн Чун Ин ийм мэдэгдэл хийжээ. Халуу чинжүү, цахилгаа бороохойгоор зэвсэглэсэн цагдаа нар Лунг Во зам дээр бөөгнөрсөн жагсагчдыг хүчээр тарааж байна. Хонконгийн тэргүүн жагсагчдыг үймээн дэгдээсэн хэвээр байвал хүч хэрэглэнэ гэдгээ дээрх мэдэгдлээрээ анхааруулжээ.Энэ хооронд оюутнуудын лидер Жошуа Вонг Хонконгийн эрх баригчидтай яриа хэлэлцээр эхлүүлэхээс нааш тэмцлээ зогсоохгүй гэдгээ илэрхийлээд өлсгөлөн зарлаж эхэлжээ.
Хонконг оюутнууд 2017 оны сонгуульд нэр дэвшигчдийг Хятадын Коммунист намаас шууд сонгож байгааг буруушааж байгаа билээ. Харин Хятадын эрх баригчид сонгуулийг нээлттэй явуулахыг зөвшөөрч байгаа ч нэр дэвшигчдийг тодруулсан хэвээр байна гэсэн зарчмаа өөрчлөөгүй. Энэ нь Хонконгийн Тэнгисийн цэргийн яамны дүүрэгт үймээн дэгдэхэд хүргэсэн байна. Үймээний дундуур нэг цагдаагийн ажилтан бэртсэн тул 40 гаруй жагсагчийг баривчилжээ. Мөн Монг Кок худалдааны дүүрэгт 100 гаруй хүнийг баривчилсан юм.























































