ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Туркт айлчлахдаа "Өмнөд урсгал"-ын байгалийн хийн хоолойг ашиглах төлөвлөгөөгүй гэдгээ мэдэгджээ. Тэрээр Турк-Грекийн хилийг дамнасан нийлүүлэлтэд анхаарал хандуулж буйгаа энэ үеэр онцолсон аж. Өөрөөр хэлбэл, Путин Хар тэнгисийн өмнөд хэсгээс Төв Европ руу Газпром компаниар дамжуулан байгалийн хий нийлүүлэх сонирхолгүй байгаа гэсэн үг юм. Уг нь дээрх чиглэлд байгалийн хий нийлүүлэхээр “Өмнөд Урсгал” буюу 930 км урт хоолой барих төслийн нээлтийг 2013 оны аравдугаар сарт Болгарт хийсэн ч өрсөлдөөний зарчмыг зөрчиж байна гэсэн шалтгаанаар Евро Комиссоос түр зогсоох шийдвэр гаргажээ. Энэ нь улс төрийн зорилгод үйлчилсэн болчимгүй шийдвэр гэж Оросын тал буруутгаж байлаа.
Төв Европ руу байгалийн хий нийлүүлэх төслийг хаахаар болсон гэж Газпром компанийн захирал Алексей Миллер мэдэгджээ. Газпром компани нь Европын байгалийн хийн 30%-ийг Европт нийлүүлдэг бөгөөд үүний 15% нь Украинаар дамждаг юм.
























































Сэтгэгдэл (2)