Лалын шашинт террористууд Европт тэсрэх бөмбөг хаяхаар зэхэж байгаа тул шаардлагатай сөрөг арга хэмжээнүүдийг авч, бүх төрлийн ачаа тээшийг сайтар хянаж эхэлсэн гэж Их Британийн “Sunday Express” сонинд нийтэлжээ. “Хэт даврагчид Зул сарын баяраас өмнө халдага үйлдэхээр таван онгоцыг байгаа болгосон. Тэд хамгийн томыг нь дэлбэлнэ гэж сүрдүүлсэн. Тиймээс бид айдаст автаж, онгоцны бүх ачаа тээшийг шалгаж байна” гэж Британийн Дотоодыг аюулаас хамгаалах албаны дарга Тереза Мэй ярьсан байна. 2014 он гарсаар Их Британийн хилээр нэвтэрсэн 270 гаруй хүнийг террорист байгууллагатай холбоотой гэж үзэн баривчилжээ. Мөн тус улсын 500 гаруй иргэн Ирак, Сирийг заналхийлж буй “Исламын улс” бүлэглэлд дайтаж байгаа гэсэн мэдээллийг албаныхан гаргасан байна.






















































Сэтгэгдэл (1)