Японы харилцаа холбооны “Softbank” компани “Пеппер” нэртэй ухаалаг роботыг хэрэглээнд нэвтрүүлжээ. Хүмүүсийн ярианы 80 хувийг бүрэн ойлгох чадвартай уг робот нь “Nestle” компанийн Япон дахь салбарын кофег үйлчлүүлэгчдэд танилцуулна. Мөн үйлчлүүлэгчидтэй тоглож, асуултанд хариулах чадвартай. 120 см өндөртэй роботын цээжин дээр интерактив таблет суурилуулжээ. Энэхүү таблетын тусламжтайгаар кофены машины тухай сонирхсон асуултанд хариулж, хамгийн шилдгийг нь сонгоход тусална. Удахгүй Пеппер Японы 74 дэлгүүрт гар утас худалдаалж эхлэх юм байна.

























































