
НҮБ-ын Хүнсний хөтөлбөрөөс Сирийн иргэний дайнаас зугтсан 1,7 сая дүрвэгчид хүргэх тусламжаа түр хугацаагаар зогсоожээ. Дүрвэгсдэд үнэгүй хүнс олгоход шаардлагатай хөрөнгийн эх үүсвэргүй болсон тул ийм шийдвэр гаргасан байна. Тиймээс Йордан, Ливан, Турк, Ирак, Египет дэх дүрвэгсэд орон нутгийн дэлгүүрүүдээс хүнсний талоноор бүтээгдэхүүн худалдан авах болжээ. Гэхдээ хүнсний тусламжийг яаралтай хүргэхгүй болон олон хүн өлсөж үхэх эрсдэлтэй гэдгийг хүний эрхийг хамгаалагчид анхааруулсаар байна. Сирийн дүрвэгсдийг зөвхөн энэ арванхоёрдугаар сард тэжээхийн тулд 64 сая ам.доллар шаардлагатай болжээ. Дөрвөн жил үргэлжилсэн дайны уршгаар 3 сая гаруй хүн эх нутгаасаа зугтсан байна.





















































