Кенийн хойд хэсэгт орших Мандера хотын ойролцоо 36 уурхайчин амиа алдсан гэж албаныхан мэдээлэв. Гэмт хэрэгтнүүд Христүүд болон шашингүй үзэлтнүүдийг хороосон гэж тусламжийн ажилтнууд гэрчилсэн байна. Энэ халдлагад өнгөрсөн сард автобусанд бөмбөг дэлбэлж, шашингүй үзэлт 28 хүнийг хороосон Сомалийн Аль-Шабаб бүлэглэл буруутай гэж таамаглаж байгаа ажээ. Аль-Шабаб бүлэглэл нь 2011 оноос хойш Кенид удаа дараа халдлага үйлдсэн билээ. 




















































