Оросын аялал жуулчлал өнгөрсөн оныхоос мэдэгдэхүйц хэмжээнд буурсантай холбогдуулан Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн бямба гарагт Крым, Севастополийг эдийн засгийн чөлөөт бүс болгох тушаалд гарын үсэг зурсан байна. Чөлөөт бүсийг 25 жилийн хугацаатай байхаар тогтоожээ.Ийнхүү тус бүс нутгийг эдийн засгийн чөлөөт бүс болгосноор гадны бизнес эрхлэгчид болон томоохон хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдэж байгаа аж. Тухайлбал, гаалийн татвараас чөлөөлөгдөх, шаардлагатай тоног төхөөрөмжид импортын татвар ногдуулахгүй байх, Оросоор дамжуулан Беларусь, Казахстан зэрэг Гаалийн холбооны гишүүн орнуудад бүтээгдэхүүнээ экспортлох зэрэг боломж нээлттэй болж байгаа юм.






















































Сэтгэгдэл (3)