АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Баруун Африкт дэгдсэн үхлийн аюултай Эбола вирустай тэмцэхэд 6 тэрбум ам.доллараар туслах санаачлага гаргаж, Конгресс дэмжлээ. Либери, Сьерра Леон, Гвинейд 6055 хүн Эболагийн халдвараар нас барсан энэ үед уг тусламжийн мөнгөөр эмч, сувилагч, сайн дурын ажилтнуудын ажлын нөхцөлийг сайжруулах юм. Обамагийн захиргаа Баруун Африкт 3000 цэрэг, 200 орчим тусламжийн ажилтныг илгээсэн байна. Мөн АНУ дотооддоо Эболагийн вирус тархахаас сэргийлэх алхмуудыг хийж байна. Одоогоор тус улсад Эболагийн өвчтнүүдийг хүлээн авахад зориулж 35 эмнэлэг, вирус шинжлэх лаборатори байгуулжээ.





















































