2013 онд Каир хотын цагдаагийн хэлтсийн ойролцоо хуучин ерөнхийлөгч Мохаммед Мурсиг дэмжигчдийн эхлүүлсэн мөргөлдөөний улмаас хэдэн зуун хүн амь үрэгдсэн юм. Египетийн шүүх энэ мөргөлдөөнд оролцсон Лалын ахан дүүс байгууллагын 180 гишүүнд цаазын ял оноожээ. Гэхдээ шүүхийн тогтоол гарсан ч гэсэн ялыг хараахан гүйцэтгээгүй байна. Үүнээс гадна Египетийн Миня хотын цагдаагийн хэлтэст болсон мөргөлдөөнд холбогдуулан аль хэдийнэ 500 гаруй хүнд цаазын ял өгөөд байгаа ажээ.Өнгөрсөн сард Мохаммед Мурсийг Лалын ахан дүүс байгууллагын ахлагчийн албан тушаалаас нь цэргийн эрхтнүүд хүчээр хөөн зайлуулсаны дараа эсэргүүцэл тэмцэл өрнөжээ. Мурси Египетийн одоогийн ерөнхийлөгч, цэрэг армийн дарга асан Абдул Фаттах Аль-Сисиг лалын шашинтнуудыг хүчээр нухчин дарахыг завдаж байна хэмээн буруушаав.
Энэ хооронд Египетийн шүүх 2011 оны Арабын хувьсгалаар албан тушаалаасаа хөөгдөөд хоригдож байсан ерөнхийлөгч Хосни Мубаракт холбоотой бүх хэргийг хүчингүй болгожээ. Үүнийг Мубаракын үед байсан бурангуй дэглэмийг сэргээх гэсэн одоогийн Засгийн газрын увайгүй үйлдэл гэж олон нийт шүүмжилж байна.





















































