Оросын домогт зэвсэг үйлдвэрлэгч Калашников 380 мянган долларын өртгөөр бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах компанит ажил өрнүүлж байна. “CK” хэмээх хар, улаан логотой шинэ зэвсгийг “Энх тайвныг хамгаална” гэсэн уриан дор худалдаанд гаргаж, цагдаа, цэргийн байгууллагад ашиглахаар болжээ. Калашников нь цэрэг, иргэний, спортын гэсэн гурван төрлийн винтов буунуудыг үйлдвэрлэх юм байна. Иргэний винтов буунуудыг ан, ав хийх сонирхолтой хүмүүст тусгай зөвшөөрлийн дагуу олгох ажээ.
Шинэ брэнд гаргах зардлыг компанийн 49 хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигчид гаргана. Гэхдээ улсынхаа өндөр технологийн аж үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор тус компанийг Оросын Засгийн газар хянасаар байгаа юм.
























































