
Өнгөрсөн есдүгээр сард Минск хотноо байгуулсан гал зогсоох гэрээ үр дүнгүй болж, Украины зүүн хязгаарт 1000 гаруй хүн тулаанд амь үрэгдээд байгаа энэ үед гэрээг шинээр байгуулах тухай парламентад яригдаж эхэллээ. Украины хоёр мужийг салан тусгаарлагчид хяналтандаа аваад байгаа тул Засгийн газар гал зогсооход онцгой анхаарч байна. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны нийгэмлэгийн мэдээлсэнээр сөргөлдөгч талууд гал зогсоох гэрээ байгуулах тохиролцоонд хүрсэн гэнэ. Генерал Аскаров, Ленцов нар энэ хэлэлцээрийг хийсэн бөгөөд хэзээнээс албан ёсоор хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байна. Энэ долоо хоногийн даваа гаригт Донецкийн нисэх онгоцны буудлын тулааныг зогсоож, түр эвлэхээр тохиролцсон ч үүр цайтал их буугаар галлажээ.