Ирак дахь “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тулаанд Канад, Их Британи, Франц, АНУ зэрэг орнууд нэгдсэн билээ. Тэгвэл эвслийн цэрэгт Иранчууд нэгдэж, шийт шашинтнуудыг заналхийлж буй суннит хэт даврагчдын байршлыг бөмбөгдөж байна. Гэхдээ Ираны эрх баригчид Иракт бөмбөг хаяхдаа АНУ-аас зөвшөөрөл авах шаардлагагүй гэж үзжээ. Үүнээс гадна Ираны агаарын цэргийн хүчин Иракийн армид зэвсэг, тоног төхөөрөмжөөр туслаж байгаа гэсэн мэдээлэл тархсан юм. Иракийн дотоод хэрэгт ийм олон улс оролцож байгаа нь 2010 онд Саддам Хуссейны дэглэмийг нураасан үйл явдалтай төстэй болж болзошгүй хэмээн шинжээчид эмээх болжээ.
Сэтгэгдэл (2)