Эбола вирусаас сэргийлэх зорилгоор Хойд Солонгосын эрх баригчид гадаадын жуулчдыг хүлээж авахаа зогсоосон билээ. Тэгвэл “Dprktoday.com” нэртэй сайт нээж, өөрсдийн соёлыг сурталчлан жуулчдыг буцаан татахыг зорьж байна. Уг сайтад үндэсний цанын бааз, театр зэргийг сурталчилсан ажээ. Гэхдээ цөмийн зэвсэг туршиж, хамгаалалтын нохой сургаж буй зураг нийтэлж, жуулчдыг татна гэж бодсон нь хачирхалтай.





























































