Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өөрийн нэрийг хүүхдүүдэд өгөхийг хоригложээ. Мөн өөртэй нь ижил нэртэй хүмүүсийг нэрээ өөрчлөхийг шаардсан байна. Хойд Солонгост өмнөх удирдагч Ким Чен Ир, Ким Ир Сен нарын нэрийг ч мөн адил хориглосон байдаг аж. 2011 оны оноос хойш ийм хориг хэрэгжиж, Ким овогтнуудтай адилхан нэртэй хүүхдүүдэд иргэний үнэмлэх олгохоос татгалзах болсон байна. Учир нь удирдагчдын бүх зүйл нууцлаг байх ёстой гэж үздэг гэнэ.
Өмнөх удирдагч Ким Ир Сен өөрийнхөө зургийг бүх айл өрхөд өлгүүлэхийг шаардаж, төрсөн өдрөө үндэсний хамгийн том баяр болгон зарласан юм.






















































Сэтгэгдэл (1)