Ливаны аюулаас хамгаалах хүчнийхэн Исламын улсын толгойлогч Абу Бакр Аль-Багдадийн эхнэр, хүүхдийг тус улс руу хуурамч бичиг баримт ашиглан нэвтэрсэн байхад баривчилсан гэж мэдэгджээ. Аль-Багдадийн хоёр дахь эхнэр Сажа аль-Дулайми найман настай хүүгийн хамт 10 хоногийн өмнө Ливаны зүүн хойд хэсэгт орших Арсал хотод нэвтрэхийг завдаж байгаад баригдсан байна.
Иракт төрж өссөн Абу Бакр Аль-Багдади гэгч нь Исламын шашны номлогч байсан бөгөөд сүүлийн арван жилд Ирак, Сирийн нутаг дэвсгэрт идэвхтэй үйл ажиллагаа явуулсны дүнд өнгөрсөн долоодугаар сард Исламын улс нэртэй зэвсэгт бүлэглэл байгуулж, өөрийгөө Исламын улсын халиф буюу эзэн хаан гэж өргөмжилсөн билээ. АНУ-ын Засгийн газар түүнийг толгойг 10 сая ам.доллараар үнэлж байгаа юм. Харин түүний хувийн амьдрал ихээхэн нууцлаг байдаг аж. Албан бус эх сурвалжуудын мэдээлснээр Аль-Багдади хоёр Ирак, нэг Сири эхнэртэй гэнэ. Исламын шашинд нэг эр дээд тал нь дөрвөн эхнэртэй байхыг зөвшөөрдөг байна.






















































Сэтгэгдэл (5)