Оросын Чеченийн Грозний хотод хууль бус зэвсэгт бүлэглэлийн гишүүдийг саатуулах үеэр гурван цагдаа алагджээ. Хотын төвөөр машинаар зорчиж явсан сэжигтнүүдийг зогсоох гэж оролдоход өөдөөс нь гал нээсэн байна. Зэвсэглэсэн хэрэгтнүүдийг Эргүүлийн цагдаагийн газрын байранд саатуулаад байгаа бөгөөд мөрдөн байцаалт явуулж эхэллээ. Хэрэгтнүүдийг тус тусад нь байцааж байгаа ажээ. 




















































