Украины зүүн өмнөд хэсэгт орших Запорозхская цөмийн станцын реактор унтарч, засвар шаардлагатай болсон гэж тус улсын ерөнхий сайд Арсений Яценюк мэдээлэв. Европын хамгийн том цөмийн станцад гарсан уг осол ноцтой аюул учруулаагүй, эвдэрлийг энэ сарын 5-нд засч, хэвийн ажиллагаанд нь оруулсан гэж Украины Эрчим хүчний сайд Владимир Демчишин ярьжээ. Гэхдээ ослын улмаас хот, тосгодын гэрэл цахилгаан тасарсан байна. 1984 онд байгуулагдсан уг станцын үйл ажиллагаа доголдсон нь Украинд эрчим хүчний хомсдол үүссэнийг гэрчиллээ гэж шинжээчид үзжээ. Цөмийн станцын нүүрс шавхагдсанаас осол гарсан гэж таамаглаж байгаа ажээ. Донецк, Луганск мужуудад зэвсэгт тэмцэл өрнөж байгаа энэ үед эрчим хүчний эх үүсвэрийг тогтвортой байлгах нь Украины Засгийн газрын хүнд сорилт болжээ.























































Сэтгэгдэл (1)