Нигерийн Делта мужид 3800 баррель газрын тос асгарч, 20-70 мянган км квадрат талбайг хамарсан намаг балчиг үүсгэсэн гэж нутгийн байгаль хамгаалагчид, загасчид сануулжээ. “Энд түүхий нефть хаа сайгүй асгарч байна. Загас, хавч үхэж, хар алтны үнэ цэнэ алдагдаж байна” хэмээн Нигерийн байгаль хамгаалагч Алагоа Моррис ярьжээ. Өнгөрсөн сарын 22-нд “Shell” компанийн байгалийн хий дамжуулах хоолойг хулгайч нар цоолсоноос дээрх осол гарсан байна.Нигерийн Делта мужид 40 гаруй үндэс, угсааны 20 сая хүн амьдардаг бөгөөд Африк тивийн хамгийн том намаг балчигтай газарт оршдог. Мөн биологийн олон төрөл зүйлийн амьтдаараа манай гаригт алдартай. Энэ гайхалтай экосистемийг асгарсан түүхий нефть хорлон сүйтгэж байна.
“Shell” компани асгарсан газрын тосыг цэвэрлэж байгаа ч нутгийн 15000 иргэнд өгөх нөхөн олговрын хэмжээгээ багасгажээ.























































