Пакистаны зүүн хэсэгт орших Лахор хотод хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрхийнхээ төлөө тэмцжээ. Тус улсад нийт ажлын байрны хоёр хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажиллуулна гэсэн хуулийн заалт хэрэгжихгүй байгаагаас ийнхүү жагсахад хүрсэн байна. Уг жагсаал мөргөлдөөн болж, цахилгаан бороохойгоор зэвсэглэсэн цагдаа нар хараагүй хүмүүсийг модоор цохисон ажээ. Орон нутгийн хэвлэлүүд жагсаалыг телевизээр шууд дамжуулан үзүүлсэн бөгөөд гэмтэж, бэртсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эмнэлэгт хүргэсэн байна.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрөөр ийм хэрэг гарсанд харамсаж буйгаа ерөнхийлөгч Маммнун Хуссейн илэрхийлжээ. Пакистанд 2 сая орчим хараагүй иргэд амьдардагийн тэн хагас нь нүдний болор цайх өвчнөөр шаналдаг ба тэднийг бүрэн эмчлэх боломжтой гэнэ.





















































