АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн сарын 25-нд огцорсон Батлан хамгаалах яамны сайд Чак Хейгелийн орныг хүнийг танилцуулжээ. Шинэ сайдын албан тушаалд 60 настай Эштон Картер сонгогдох юм. “Эштон Картерийг Ерөнхийлөгч 100 хувь дэмжиж байгаа. Картерыг томилох асуудлыг Конгрессоор оруулах бөгөөд эцсийн мөчид санал зөрөлдөөн гарахгүй бол тэрбээр сайдаар томилогдох болно" гэж CNN мэдээлжээ. Картер 1984 оноос эхлэн Пентагонд ажилласан байна. Тэрбээр 2009-2011 онуудад Пентагоны технологи, материал-техникийн хангамжыг хариуцсан дарга, 2011-2013 онуудад Батлан хамгаалах яамны сайдын нэгдүгээр орлогчоор ажиллаж байжээ.





















































