Энэтхэгийн агаарын чанар сүүлийн 10 жилийн дотор эрс муудаж, нийт хотуудын тэн хагасынх нь стандарт зөвшөөрөгдөх хэмжээнээс зөрсөн гэж ДЭМБ мэдээлэв. Агаарын бохирдол хүмүүсийн эрүүл мэнд төдийгүй эдийн засагт сөрөг нөлөөтэй болохыг судалгааны дүн нотолжээ. Нэг куб метр тутам дахь тоосонцорын хэмжээ 10 микро граммаас хэтрэхгүй байна гэж стандартад заасан байдаг ажээ. Энэ стандарт Хятадад 85 хувь, Энэтхэгийн 68, Америкт 65 хувиар зөрсөн байна.Энэтхэгийн 660 сая хүн ам агаарын бохирдол ихтэй бүс нутгуудад амьдарч байна. Баян, хоосны ялгаа хамгийн ихтэй энэ улс зөөлөн, дулаан уур амьсгалтай ч өвөл, намрын цагт хөдөө аж ахуйн ургамлыг шатааж, хөрсийг хагалж боловсруулан, нүүрсээр эрчим хүчний эх үүсвэр гаргаж байгаа нь агаарын бохирдолд сөргөөр нөлөөлжээ. Мөн автомашины утаа ч агаарын чанарыг муутгаж байгаа аж.





















































