Хятадын Чангшун технологийн их сургуулийн ахлах ангийн оюутан Зу Бин Кюн комик номны үлгэрийн баатруудыг бодит амьдралд бий болгохыг туйлаас хүсдэг байна. Тиймээс “Avengers”-ийн супер баатрын хувцсыг 2012 оноос хойш урлаж дуусган хүүхэд насны мөрөөдлөө биелүүлжээ. Түүний цуглуулгад Төмөр хүн, Ахмад Америк, Тор, Бэтмэн киноны баатрууд бий. Зу өөрийн зохион бүтээсэн хувцсаа кино дэлгэцэнд мөнхлөхийг зорьж байгаа ажээ.































































