
Одоогоос 30 жилийн өмнө Энэтхэгийн Бхопал хотын байгалийн хийн үйлдвэр дэлбэрч, 25 мянган хорвоог орхин 500 мянган хүн хордсон юм. Дэлхийн бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн аюултай үйлдвэрлэлийн ослын буруутнуудад ял шийтгэл оноож, хохирогчдод нөхөн төлбөр олгох асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй байна. 1984 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр үйлдвэрээс 40 тонн метил изоцианатын хор асгарч, хот даяар тархсан билээ. Хордсон хүмүүс хорт хавдар тусч, хараагүй болж, амьсгалын замын цочмог өвчин олсон байна. Мөн дархлалын систем нь муудаж, мэдрэлийн гажигтай болсон хохирогчид ч бий.
Энэтхэгийн Засгийн газар Дээд шүүхийн шийдвэрийн дагуу 575 мянган хүнд 650 сая долларын нөхөн олговор өгч, зургаан мужид эмнэлэг барьсан юм. Гэхдээ өнөөг хүртэл химийн хор арилаагүй бөгөөд хөрсөнд шингэж, ундны усаар дамжин ард иргэд хордсоор байгаа гэж үздэг.























































