Нью-Йоркийн иргэн Эндрью Макдонелл орон гэргүй хүмүүст гутал бэлэглэх сайн дурын аян өрнүүлж байна. Эндрью гурван жил гаруйн хугацаанд 2000 хүнд тус бүр нь 50-60 долларын үнэтэй 5000 хос гутал бэлэглэжээ. Тэрбээр тусалсан хүн бүрийнхээ зургийг авч, Инстаграм хуудаснаа хүмүүсийг уриалж, хандивын мөнгө цуглуулдаг ажээ. “Надаас гутал аваад баярлаж байгаа хүмүүсийг харах нь хамгийн сайхан мэдрэмж юм. Сайхан гуталтай байхад хөнгөн шингэн алхаж, амьдрал сайхан санагддаг” хэмээн тэрээр ярьж байна.



























































