Өмнөд Солонгосын алт, валютын нөөц дөрвөн сар дараалан буурч, 363,1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн сарынхаас 630 сая доллараар багассан үзүүлэлт юм гэж Солонгосын банк мэдээлсэн байна.Дээрх үзүүлэлт нь энэ оны тавдугаар сараас хойших валютын нөөцийн хамгийн доод үзүүлэлт аж. Тавдугаар сард Өмнөд Солонгосын валютын нөөц 360,9 тэрбум ам.доллар байжээ.
Валютын нөөцийн хэмжээгээрээ Өмнөд Солонгос дэлхийд Хятад, Япон, Швейцарь, Орос, Тайвань болон Бразилын дараа долдугаарт бичигдсэн хэвээр байна.





















































