Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн Америк цэргүүдийн тоо энэ жил 5983-д хүрч, 8 хувиар өссөн байна. Пентагонаас явуулсан судалгаагаар хүсээгүй бэлгийн харилцаанд эмэгтэйчүүдийг уруу татсан цэргүүдийн тоо 2012 онд 26000 байснаа 2014 онд 19000 болжээ. Харамсалтай нь эмэгтэй хохирогчдын 62 хувь нь хүчирхийллийн хор уршгийг ноцтойгоор амсаж яваа ажээ. Тиймээс Америкийн Батлан хамгаалах яам хилийн чанадад алба хааж буй цэргүүдээ шийтгэж, цээрлүүлэхийн оронд улам өөгшүүлж байна гэж олон нийт шүүмжилдэг. Ардчилсан намын сенатч, дайны хүчирхийллийн эсрэг тууштай тэмцэгч Кирстен Гиллибрэнд цэргүүдийг шийтгэх тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гэдгийг сануулж байна.





















































