Такси захиалгын “Uber” компанийн хөрөнгө арвижиж, 40 тэрбум ам.долларт хүрсэн гэж шинжээчид үзжээ. Сан Францискод төвтэй тус компани хөрөнгө оруулагчдаас авсан 1,2 тэрбум долларын хөрөнгөө өсгөж, технологийн тэргүүлэгчидтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн байна. Өнгөрсөн зургадугаар сард гэхэд компанийн хөрөнгө оруулагчдын хувьцааны ханш 17 тэрбум ам.долларт хүрсэн юм. “Uber”-ийг үндэслэн байгуулагчдын нэг Травис Каланик Азид зах зээлээ тэлэх бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгджээ.Нэг жилийн өмнө 21 улсын 60 хотод үйл ажиллагаа явуулж байсан тус компани одоо 50 орны 250 хотод салбартай боллоо. 2009 онд үүсгэн байгуулагдсан “Uber”-ийн амжилтын нууц нь ITV, Marks Spencer зэрэг технологийн бүтээгдэхүүнээрээ зэрэг өрсөлдсөнтэй холбоотой гэж BBC агентлагийн сурвалжлагч Рори Селланжонес онцолжээ.





















































