Сидней хотын цагдаа нар залуу бүсгүйг зодож буй бичлэг интернэтэд тархаж, Фэйсбүүк хуудаснаа 750 мянган үзэгчтэй болжээ. Зодуулсан бүсгүй Австралийн загвар өмсөгч, жүжигчин Клэйр Хелен болохыг тогтоогоод байна. Хелен архи ууж, танхайрсан тул цагдаа нар баривчлахыг завдсан гэнэ. Гэвч баривчилгаанд саад хийж, эсэргүүцэл үзүүлсэн тул нүүр лүү нь цохисон ажээ. Мөн цахилгаан бороохойгоор цохьсон гэдгээ ч хүлээн зөвшөөрчээ. Харин интернэт хэрэглэгчид цагдааг бус хуулиа биелүүлээгүй Хеленийг буруутгасан байна.

























































