Сирийн ерөнхийлөгч Башар Ассад Францын хэвлэлд өгсөн ярилцлагадаа терроризм Ойрхи Дорнод биш, Европоос үүсэлтэй гэж хэлжээ. Түүнийхээр Сирийн иргэний дайн Ойрхи, Дорнод Баруун Африкт хүчээ авсан Арабын хаврын хувьсгалааас ашиг хайж буй Аль-Кайда бүлэглэлтэй холбоотой гэнэ. “Энэ бол хоёр армийн хоорондох дайн биш. Хот, тосгод руу шургалж буй террористууд дайнаас олон тэрбум доллар хожиж буйг бид харж байна” гэж Башар Ассад хэлэв.Мөн 20 гаруй жилийн өмнө терроризм гэдэг ойлголтыг Европчууд анх нутагшуулсан гэж Ассад үзэж байна. Тиймээс ч өнөөдрийн терроризмын гэмт хэрэгт Европчууд, тэр дундаа Сири рүү цэрэг илгээж буй Францчууд буруутай гэнэ. АНУ тэргүүтэй Барууны орнууд Башар Ассадыг огцруулахын төлөө Сирийн босогчдыг дэмждэг нь тодорхой болсон билээ.





















































