Хятадад ирэх оноос эхлэн цаазаар авахуулсан ялтнуудын эрхтэнийг өвчтэй хүмүүст донор болгон өгөхийг хориглосон хууль хэрэгжихээр болжээ. Дэлхийд эрхтний доноруудынхаа тоогоор удаалдаг Хятадын ард түмэн хойд төрөл байдаг гэдэгт итгэдэг. Тиймээс ял авсан хүний эрхтнийг шилжүүлэн суулгавал тухайн өвчтний ар гэрийнхэнд муу нөлөөтэй гэж үздэг байна. Нөгөө талаар ялтнуудын эрхтнийг шууд донор болгох нь хүний эрх зөрчиж байгаа гэсэн шүүмжлэлд өртжээ. Гэхдээ Хятадад амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа 300 мянган хүнд эрхтэн шилжүүлэх шаардлага жил бүр гардаг ч тэдний зөвхөн 10 мянга нь хагалгаанд ордог ажээ. 2009 оны Хятадын статистикийн мэдээллээр эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн 65 хувьд нь хориглууд донор болсон байдаг гэнэ. Харин сайн дураараа донор болсон хүн 2013 онд 849 байсан гэж Синьхуа агентлаг мэдээлэв. Эндээс, ялтнуудын эрхтнийг донор болгохоо зогсоосноор өвчтнүүд хүнд байдалд орох нь тодорхой байна.





















































