Болгарын Варна хотын гудамжинд нов ногоон өнгөтэй муурнууд үзэгдэх болжээ. Эдгээр муурнууд үнэхээр шинэ төрөл зүйл мөн гэдгийг эрдэмтэд баталж чадаагүй байна. Нутгийн иргэд цацраг идэвхит бодисны уршгаар ийм муурнууд гарч ирсэн гэж үздэг. Гэхдээ орон нутгийн хэвлэлд муурнууд синтетик ногоон өнгийн будган дотор шумбаснаар ийм болсон гэж бичжээ. Юутай ч гэсэн, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгээс будганд хордсон амьтад үхлийн аюул учруулж болзошгүй гэдгийг иргэдэд сануулсан байна.

























































Сэтгэгдэл (1)