Мексикийн Герреро мужийн оюутнууд өнгөрсөн сарын сүүлчээр Ерөнхийлөгч Энрике Пенье Ньетог огцрохыг шаардаж, суулт зарласан юм. Ерөнхийлөгч суулт зарласан оюутнуудтай уулзахаар өчигдөр оюутнуудын төлөөлөлтэй уулзаж, жагсаалаа зогсоохыг хүссэн ч татгалзсан хариу авчээ. Жагсаал зохион байгуулагчид Ерөнхийлөгчөө огцрох хүртэл ямар ч хэлэлцээр хийхгүй гэдгээ уламжилжээ.Өнгөрсөн есдүгээр сарын 27-ны өдөр Герреро мужийн Багшийн их сургуулийн оюутнууд Игуала хотноо жагсаал зохион байгуулсан юм. Энэхүү жагсаалыг тараахын тулд цагдаагийнхан нулимс асгаруулагч ашигласнаас болж мөргөлдөөн үүссэн билээ. Мөргөлдөөний дараа дээрх жагсаалыг зохион байгуулсан 43 оюутан сураггүй алга болсон. Долоо хоногийн дараа тэдний цогцсыг Игуала хотын ойролцоох уурхайгаас олсон юм.




















































