
Өмнөд Солонгосын Христүүд Пхеньяний хилийн ойролцоо 9 метр өндөртэй Зул сарын гацуур засаж, ногоон гэрлээр чимэглэжээ. Хойд Солонгосын Кэсонг хотоос хэдхэн бээрийн зайтай орших Эйжибонг толгод дээр гэрэлт бөмбөлөгтэй энэхүү гацуурыг зассан байна. Харин үүнийг Пхеньяны эрх баригчид сэтгэцийн дайн өдүүлж байна хэмээн үзэж, их буугаар хариу барина гэдгээ мэдэгджээ. Өмнөд Солонгосын тал гацуурыг энэ сарын 23-ныг дуустал байлгах тул хүлээцтэй байхыг анхааруулав.




















































