МХЕГ-аас бактерийн
ургалттай 06080923 цувралын дугаар бүхий загасны тос, 7 аймгийн 17 эм
хангамжийн байгууллагаас нийт 463 ширхэг илэрснийг хураан авч устгах
арга хэмжээ авч ажилласан байна. Тус загасны тосыг ханган нийлүүлсэн "Ган-Эм" эм
ханган нийлүүлэх байгууллагад шалгалт хийж 1122 ширхэг Загасны тосыг
буцаан татан авалт хийлгэн устгалд оруулах арга хэмжээ авсан байна.Хэрэглэх хугацаа тодорхойгүй буюу хаяг шошгын зөрчилтэй “Монос фарм” эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн 15 цувралын 2%-20гр стрептоцидтой тос7 7372 ширхэг, 18 цувралын 10%-20,0 салицилтай тос 89067 ширхэг, 5 цувралын 20,0 эмнэлгийн вазелин 97263 ширхэгийг буцаан татан авалт хийлгэж, шаардлага хангаагүй эм худалдаалсан хууль бус орлого болох нийт 2 718 432 төгрөгийг улсын орлогод оруулсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/
























































Сэтгэгдэл (1)