Тайландын эзэн хаан Пхумипон Адульядет өнөөдөр 87 насны төрсөн өдрөө Бангкок хотын Сирираж эмнэлэгт өнгөрүүлж байна. Тайландын хаан эрүүл мэндийн шалтгаанаар ард олонтойгоо мэндчилэхээр гарч ирээгүй нь эмнэлгийн гадна цугласан олон мянган хүний урмыг хугалжээ. Шар өнгийн хувцасаар жигдэрсэн олон мянган тайландчууд Пхумипон Адульядетын хэвтэж буй эмнэлгийн гадна цуглан “Эзэн хаан урт насал” хэмээн ерөөн уухайлжээ. Тайландын эзэн хааны ганц хүү Маха Важиралонгкорн эцгийнхээ оронд төрсөн өдрийн арга хэмжээг удирдан явуулсан байна.



















































