Энх цагийн түүхэнд байгаагүйгээр олон хүнийг нүүлгэн шилжүүлсэн тохиолдол Филиппинд гарчээ. Хагупит хэмээх хар салхины нөлөөгөөр хүчтэй шуурга шуурч, хур бороо үргэлжлэн орсон тул 1 сая хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Байгалийн гамшгийн улмаас мод, гэрлийн шоно унаж, байшин барилгын дээвэр ховхорчээ. Мөн Филиппиний Самар, Лейте мужуудад эрчим хүч тасалдсан ажээ. Өнгөрсөн 2013 онд тус улсад Хаяан хар салхины улмаас 7350 хүн амиа алдсан юм.






























































