Хятадын хууль сахиулагчид Аюулаас хамгаалах албаны дарга асан Жоу Юнканыг улсын нууц задруулж, авилгал авсан хэргээр баривчилжээ. Си Зиньпин авилгын эсрэг ажиллагааны хүрээнд улс төр дэх хүчтэй өрсөлдөгчөө баривчиллаа хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Өдгөө 72 настай Жоу нь 1981 онд Мао Зэ Дуны эхнэртэй холбоотой “Дээрмийн дөрөв” хэргийг илрүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэнээс хойш прокурорын байгууллагад нэр хүндтэй нэгэн болсон юм. Жоу даргын гэр бүл 90 тэрбум юанийн хөрөнгө эзэмшдэг бөгөөд түүнийг өнгөрсөн онд авилгын хэргээр ял авсан Бо Силайн дотны хүн гэж үздэг.Хятадын коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Намын улс төр, Хуулийн төв хорооны нарийн бичгийн дарга асан Жоу Юнкан 2011 оны 8 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд Монгол Улсад найрсаг айлчлал хийж байсан ажээ.





















































Сэтгэгдэл (4)