Хятадууд Мальдив улсад усан онгоц, нисэх онгоцоор дамжуулан 1000 тонн цэвэр ус илгээжээ. Тус улс цэвэр усны хомсдолд орж, 150 мянган хүн цангаж үхэх аюулд ороод байгаа тул олон улсаас тусламж хүссэн ажээ. Нийслэл Малэ хотын ундны ус түгээгүүрийн газарт гал гарсаны улмаас ийм хомсдолд орсон гэнэ.Энэтхэгийн баруун өмнөд хэсгийн шүрэн арлуудын бүлэгт хамаарах Мальдив улс жил бүр 750 мянган жуулчин хүлээж авдаг. 400 мянган хүн амынх нь дийлэнх нь Лалын шашинт иргэд юм байна.




















































