Сирийн үндэсний арми Израйлийн Засгийн газрыг хоёр байлдааны онгоц зөөвөрлөн авчирч, Дамаск хотын ойролцоо агаараар довтолсон хэрэгт буруутгаж байна. Израйлийн онгоцууд Дамаск, Димас хотуудын олон улсын нисэх буудлуудыг бөмбөгдөж буй бичлэгийг Сирийн телевизүүдээр шууд дамжуулан үзүүлжээ. Энэ нь Сирийн босогчдод шууд тусалсан түрэмгий үйлдэл гэж Башар Ассадын Засгийн газар үзэж байна. Сирийн иргэний дайн эхэлсэн 2011 оноос хойш Израйльчууд удаа дараа агаараар довтолж байгаа гэнэ. Түүнчлэн Ливан дахь Сирийн гол холбоотон болох Хезболла бүлэглэлд зэвсэг дамжуулахад саад хийхийг оролдож, Голаны өндөрлөг дэх цэргийн баазыг бөмбөгдсөн ажээ. Израйльчууд 1967 оны Ойрхи Дорнодын дайны дараа Сирийн хаалттай бүс нутгуудыг эзэлсэн байна. 1981 онд тус бүс нутгийг Сирид нэгтгэсэн ч хоёр орны дайн дуусаагүй бөгөөд 70 км урт цэрэггүй бүс байгаа гэж НҮБ-ын ажиглагчид үздэг.





















































Сэтгэгдэл (1)