Этиоп улсын цагаачдын зорчиж явсан завь Йемений Аль-Макха боомтын ойролцоо осолдож, 70 хүн амиа алджээ. Хүчтэй салхи, далайн давалгаанд туугдсан онгоц хөмрөгдөж осолдсон гэж гэрчүүд мэдээлж байна. Жил бүр Улаан тэнгисээр дамжин 10 гаруй мянган цагаач Йеменд нэвтэрдэг. Тэд Йеменээр дамжин Ойрхи Дорнод, Европт цагаачилдаг аж. Гэвч завиныхаа даацыг хэтрүүлэн аюулгүй байдлаа бодолцдоггүй учраас энэ бартаат аяллын явцад хэдэн зуугаараа амь насаа алдсаар байна. Өндөр цалинтай ажил хийж, сайхан амьдрахыг мөрөөдсөн цагаачдын хүсэл ингэж замхардаг юм. 2014 онд гэхэд Йемений хилийг давах гэж байсан 200 гаруй цагаач нас барсан гэсэн гэж НҮБ-ын Дүрвэгсдийн агентлаг мэдээлэв. Африкийн Сахарын бүсийн орнуудад аллага, хүчирхийлэл, ядуурал, хууль бус наймаа газар авсан нь ийм эрсдэлтэй алхам хийхэд хүргэж байна.






















































Сэтгэгдэл (1)