Хятадууд цөмийн хөтөлбөрийг хөгжүүлэх стратегийн зорилтын хүрээнд дуунаас найман дахин өндөр хурдтай буюу цагт 12300 км хурдлах чадалтай байлдааны онгоцыг гурав дахь удаагаа туршиж байна. Ву-14 хэмээх дуунаас хурдан онгоцны туршилтын нислэгийг АНУ-ын Тагнуулын албаныхан хянасан байна. Иймэрхүү дэвшилтэт технологийг пуужингийн хамгаалах системд нэвтрүүлэх гэж байгаа нь ноцтой заналхийлэл гэж Пентагоны Стратегийн хүчний мэргэжилтэн асан Марк Шнайдер ярьжээ. Сүүлийн үед Америк, Хятад хоёр улс дуунаас хурдан зэвсэг, техникүүдийг туршиж өрсөлдөж байгаа гэж хэлж болно. Мөн Орос, Энэтхэгчүүд ийм хэрэгслүүдийг 2020 оноос өмнө турших төлөвлөгөөтэй байна. 



















































