
Энэтхэгт цахим хэвлэлүүд хүчээ авч байгаа ч сонины зах зээл өргөжин тэлсээр байна. 2014 онд гэхэд 94000 сонин бүртгэгдэж, ашиг орлого нь 8,7 хувиар өсчээ. Энэтхэгийн хүн амын зөвхөн 3 хувь нь интернэт хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг бөгөөд алслагдсан хөдөө, тосгодод гар утас, радио хүлээн авагчийн сүлжээ ажилладаггүй нь тулгамдсан асуудал болж байна. Тус улсын 1,2 тэрбум хүн амын дийлэнх хувь сонин уншдаг учраас энэ зах зээл өргөжиж, өрсөлдөөн бий болж байгаа ажээ. Гэхдээ хэвлэлийн эрх чөлөө тааруу байгааг “Freedom House” байгууллагын судалгаа харуулж байна. Үүнд Засгийн газрын дарамт шархалт, хэт үндсэрхэг үзэлтнүүдийг хүчирхийлэл, гэмт хэрэг нөлөөлж байгаа гэнэ. Мөн улс төрийн бүлэглэлүүдийн ашиг сонирхол хэвлэлд тусах нь түгээмэл ажээ.






















































